Танин мэдэхүй
2011-03-30
Гэр бүлийн жаргал

Гай зовлон дотроос үүдэн гардгийг үл мэдэж, дотоод сэтгэлээ янзалж цэгцлээгүй байж гадна талаа хамгаалах нь буруу. Хүн үнэний зургаан зүгийг хүндэтгэж, ухаантай байж, буян бүтээж, тэгсэнээрээ зовлон гайгаас өөрийгөө хамгаална. Үнэний зургаан зүгийг мөрдөж баримтлахын тулд юуны өмнө дөрвөн зүйлийн бузраас салж, сэтгэлийн дөрвөн муу илрэлийг таслаж, гэр орныг түйвээж сүйтгэх зургаан зүгийг хаах хэрэгтэй. Дөрвөн зүйлийн бузар нь: амьтны амь таслах, хулгай хийх, буруу хурьцах, худал хэлэх Сэтгэлийн дөрвөн буруу илрэл: ховдог шунахай сэтгэл, уур хилэн, мунхаг ухаан, айж эмээх болой Орон гэрийг түйвээх зургаан үүд нь: ууж согтуурах, үдэш орой болтол найрлах, хөгжим театр зэрэгт ухаанаа өгч хөөцөлдөх, мөрийтэй тоглох, муу хүнтэй нөхөрлөх, ажлаас зугтах болмой Үнэний зургаан зүгт мөргөнө гэдэг нь: эцэг эх, үр хүүхдийн зүүн зүгийн зам, багш, шавь нарын өмнө зүгийн зам. Хань ижлийн баруун зүгийн зам, анд найзуудын хойд зүгийн зам, эзэн зарцын доод зүгийн зам, бурхан багшийн сургаалд итгэсэн хүний дээд зүгийн зам юм. Юуны өмнө эцэг эх, үр хүүхдийн замыг дагаж мөрдөх хэрэгтэй. Энэ үр хүүхдийн таван үүрэг юм. Үүнд эцэг эхдээ зүтгэх, гэрийн ажилд туслах, удам угсаагаа хүндэтгэх, өв хөрөнгөө хамгаалах, нас барсны дараа хоног буяныг зөв үйлдэх хэрэгтэй. Эцэг эх нь ч ялгаагүй хүүхдийнхээ өмнө таван үүрэг хүлээж мөрддөг. Үүнд: - Эцэг эх аливаа нүглийг таслан зогсоох - Хүүхэддээ буяныг зааж сургах - Тэднийг сайн хүмүүжүүлэх - Сайн хань олж өгөх - Цаг болоход орон гэрээ өвлүүлэн өгөх Багш шавийн өмнө зүг хэмээх нь: Шавь нар багшаа тосч мэндлэх, түүнд үнэнч зүтгэх, бүх зарлигийг нь дуулгавартай хүлээн авах, өглөг барьж өгөх, номлолыг анхааралтай сонсох эдгээр болно. Багш бол: Биеэ зөв авч явах, шавь нартаа зөв үлгэр жишээ үзүүлэх, сурч мэдсэнээ шавь нартаа үнэн зөв заах, үнэн зөв номлох, тэднийг нэр хүндтэй болгохын төлөө санаа тавих, цаг үргэлж хамгаалж явах Хань ижлийн баруун зүг бол: Нөхөр нь эхнэрээ хүндэтгэх, эелдэг зөөлөн харьцах, үнэнч болохыг хэлнэ. Тэр эхнэртээ гэр орны ажлыг даалгаж, хааяа гоёл чимэглэл өгөх хэрэгтэй. Эхнэр нь гэр орноо цэвэр цэмцгэр авч явах, зарц нартайгаа зөв харьцах, үнэнч байх, нөхрийнхөө олж ирсэн хөрөнгийг үрэн таран хийхгүй байх. Ингэсэн нөхцөлд эхнэр нөхөр эвтэй найртай, хэрүүл маргаангүй байж амьдарна. Анд нөхдийн хойд зүгийн зам нь: Найз нар нэг нэгнийгээ нөхөх, бие биетэйгээ найрсаг дотно харьцах, харилцан ашигтай байхыг хичээх, нэгэндээ ямагт анхаарал тавих, найзаа буруу замруу орохоос зйалсхийх Эзэн зарцын доошоо уруудахзам нь таван үүргийг хүлээнэ: Зарцдаа хүч чадалд нь таарсан ажил өгөх, сайн хөлс өгөх, өвдвөл асарч халамжлах, үе үе тэднийг амраах, ховор нандин юмаа хуваалцах Зарц таван үүрэг хүлээдэг: Өглөө эзнээсээ эрт босох, орой эзнийхээ дараа унтах, үнэнч шударга, ажлаа сайн мэддэг байх, эзнийхээ нэрийг хамгаалах талаар ямагт мэрийж ажиллана. Хүн нөхөрлөж болох хийгээд үл болох хүмүүсийг ялгаж сурах хэрэгтэй. - Нялуун үгтэй, бялдууч зантай, шунахай хүн болон үрэлгэн этгээдтэй нөхөрлөж болохгүй. - Хэцүү хүнд цагт тусалж, баяр баясгалан уй гунигийн алийг ч хуваалцахад бэлэн, зөв үгээ хэзээ ч харамгүй хэлдэг, нигүүлсэнгүй сэтгэлтэй хүнтэй нөхөрлөж болно. - Чамд хэрэгтэй үед чинь тусалж чаддаг, нууцыг чинь хадгалж чаддаг, үргэлж зөв зүйтэй зөвлөгөө өгдөг хүнтэй нөхөрлөхийг мэрийх хэрэгтэй. Ийм хүнийг олоход бэрх.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax